Бусдаас содон, өвөрмөц өнгө төрхийг бий болгож чадсан дуучин Лэди Гагагийн үс унаж, халцарч эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Залуу бүсгүй халзан болж буйн гол буруутан нь үсний будаг, хими аж. Тэрбээр сонин содон имижээ хадгалахын тулд үсээ байнга “алж арчилдаг” нь ийнхүү насан туршдаа нүцгэн толгойтой явахад хүргэжээ.
Уг нь түүний үсний унаган өнгө нь улаан хүрэн. Ийм үсийг алтан шаргал болгохын тулд химийн хүчтэй хор хэрэглэдэг. Дуучин бүсгүй халцарч байгаагаа нуухын тулд дух руу нь унжсан богино тайралттай хиймэл үс зүүсэн ч нэмэр болохгүй байгаа гэнэ.
Бүрдүүлсэн имиждээ “бүдэрч” байгаагаа тэрбээр ойлгож сүүлийн үед үсний будаг, төрөл бүрийн оо энгэсэг, тэр ч бүү хэл өндөр өсгийтөөсөө татгалзаж байгаа аж.