Нохой хэдийгээр олон гөлөг төрүүлдэг боловч нэг дор арав гаруй гөлөгтэй болох нь ховор. Тиймээс ч 2010 оны есдүгээр сард африк гаралтай родизиан рижбек үүлдрийн нохой 17 гөлөг төрүүлсэн нь хамгийн олон гөлөг гаргасан тохиолдол хэмээн “Гиннес”-ийн номд бүртгүүлж байсан. Тэгвэл тэрхүү нохойд өрсөлдөгч гарч ирсэн тухай мэдээлэл барууны хэвлэлүүдэд нийтлэгджээ.
Өнгөрөгч долоо хоногт Польшийн Варшав хотноо герман дог үүлдрийн нохой хийсвэр хийлгэж, 17 гөлөг төрүүлжээ. Өдгөө дөрвөн настай Ханиа нэртэй нохой өмнө нь гөлөглөж байгаагүй бөгөөд одоо найман эр, есөн эм гөлөгтэй болов.
У.ЧИНГҮҮН