Нэгэн үе “Намын нөхөд хамгийн хүнд даалгаврыг надад л өгдөг” хэмээн ярьж, Ардчиллын анхны шадар сайдын өндөр албыг хашиж явсан Д.Дорлигжав улс төрд олны өмнө нээлттэй байдаг ч хувийн амьдралаа чанд нууцалж чаддаг.
Монголдоо ховорхон мэргэжилтэйд тооцогддог өндөр боловсролтой авааль эхнэрийнх нь ажил, амьдралынх нь талаар сонирхсон сэтгүүлчдэд “Би энэ талаар нэг их яримааргүй байна” гэж цааргалдаг тэрбээр одоо гадаадад боловсрол эзэмшиж, доктор хамгаалсан залуухан бүсгүйтэй хамт амьдарч байгаа.
“Даравч далдайна, булавч бултайна” гэгчээр ихэд нууцалдаг түүний шинэхэн гэргий ойр дотныхонд нь таалагддаггүй тул сэтгэл дундуур байгаагааг хоорондоо сэм ярилцдаг аж.