Холливудын жүжигчин Сильвестер Сталлоне өөрийн гэсэн брэндтэй болж, эрэгтэй хувцас үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэнэ.
“Sly” брэндийн эрч хүчтэй, дайчин, зоримог эрчүүдэд зориулсан костюм, цув, үнэртнийг ирэх оноос худалдаанд гаргаж эхлэх юм байна.
“Хувцсаа зөв сонгоно гэдэг зөвхөн имиж бүрдүүлж байгаа хэрэг биш, бас өөрийн зан чанар, хүсэл эрмэлзлийг илэрхийлнэ гэсэн үг.
Танхай залуу ч бай, жентельмен ч бай өөрийн гэсэн хэв загвараа олох нь чухал” гэж жүжигчин ярьжээ.