Тоглоомон машинаар биеэ тоноглосон залуу байна гэвэл та итгэх үү. АНУ-ын Калифорни мужид амьдардаг Тирю Пумюо гэх эр “World mart” дэлгүүрээс тоглоомон машин болон жинхэнэ машины сэлбэг худалдан авч өөрийн биедээ тааруулан хувцас зохион бүтээжээ. Тэрбээр олон удаа ийм хувцас хийхээр оролдож байсан боловч бүтэлгүйтсэн гэнэ. Алдаанаасаа суралцсан залуу найман долоо хоногийн дотор шинэ гоёлоо бүтээж чаджээ.
Зохион бүтээгч эр бүтээлээ өмсөн АНУ-ын “American Idle” тэмцээнд оролцсон байна. Түүнийг тайзан дээр гарахад шүүгч, дуучин Женнифер Лопес инээдээ барьж дийлээгүй ч олны анхаарлыг татаж чадсан залуу алга ташилтаар дараагийн шатанд тэнцсэн гэнэ.
Тирю Пумюо нь “Дэлхийд надтай ижил сонирхолтой хүн олон байдаг учраас дахин ийм хувцас бүтээж, боломжийн үнээр зарах болно” хэмээжээ.
М.Эрдэнэдэлгэр