АНУ-ын Виржини мужийн Технологийн их сургуулийн эрдэмтэд хараагүй хүмүүст зориулсан машин зохион бүтээжээ.
Тэд хараагүй хүмүүсийг дэмжих олон улсын нийгэмлэгтэй хамтран машиныг ирэх оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Машины хөдөлгүүр, жолооны хүрд зэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан илүү хялбар, эвтэйхэн байхаар бодож хийснээс гадна машины салхины шил, буфер дээр анхааруулах тэмдэг байрлуулсан аж.
Хамгийн гол нь замын эргэлт, уулзварыг мэдээлэх тусгай бээлий зохион бүтээсэн бөгөөд бээлий нь эргэх, хурдаа сааруулахыг анхааруулан чичирхийлэх гэнэ.
Түүнчлэн хэдэн км явсан, хэр хэмжээний шатахуун үлдээд байгааг мэдээлэх төхөөрөмжийг ч машинд байрлуулахаар төлөвлөжээ.
Эрдэмтэд ирэх зунаас хараагүй жолооч нарт зориулсан GPS зохион бүтэээхээр ажиллаж байна. Машиныг “Ford” корпорацитай хамтран ирэх арванхоёрдугаар сард АНУ-ын Флорида му жийн Дайтон хурдны зам дээр турших гэнэ.