“Олны танил хүмүүсийг зурснаар чи ч мөн алдаршина” хэмээн Энди Вархолын хэлсэн нь бий. Тиймээс ч тэрбээр Мэрилин Монро, Элвис Пресли нарын олон одыг зурагт мөнх өлсөн.
Тэдгээр зургийн нь нэг жүжигчин Элизабет Тэйлорын хөргийг ирэх тавдугаар сард Нью-Йоркийн Christie’s галерейд дуудлага худалдаанд оруулах болжээ. Өнгөрсөн долоо хоногт нас барсан жүжигчний хөрөг нэлээд үнэд хүрнэ хэмээн шинжээчид таамаглаж буй. Тэрхүү зураг дор хаяж 30 сая долларын үнэ хүрэх гэнэ.
Элизабетийн фэнүүд зураг эзэмшигчийг жүжигчний үхлээр далимдуулан их мөнг ө олохоор санаархсан хэмээн буруутгасан аж.
Тэгвэл тус бүтээлийг эзэмшигч нь тэрхүү эмгэнэлт мэдээг дуулахаас хэдэн долоо хоногийн өмнө дуудлага худалдаанд оруулах захиалга өгснөө мэдээлжээ.
Б.Эгшиг