Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зөвлөх асан, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Ц.Оюунгэрэл Жефф хэмээх америк эртэй гэрлэснийг хүмүүс мэднэ. Тэрбээр Стэнфордын их сургуулийг дүүргэх жилээ интернэтэд 20 доллар төлж, заяаныхаа ханийг олох зурхай худалдаж авчээ. Сарын дараа Францын зурхайчаас “Зургадугаар сарын 8-нд та заяаныхаа ханьтай учрах болно.
Хэрэв энэ өдөр гэрлэх санал тавьсан хэн нэгний саналыг хүлээж авахгүй бол та 40 жилийн дараа ханиа олно” гэсэн хариу иржээ.
Тэр үед Ц.Оюунгэрэл 37 настай байжээ. Зургадугаар сарын 8-ны өдөр хэн ч гэрлэх санал тавиагүй тул тэрбээр зурхайд төдийлөн итгээгүй гэнэ. Маргааш нь дипломоо хамгаалах ёстой байсан тул шалгалтдаа бэлтгээд гэрээсээ ч гараагүй аж.
Дипломоо амжилттай хамгаалчихаад өөрт нь тусалсан хүмүүсээ урьж, талархлын үдэшлэг хийхэд тэдний дунд одоогийн нөхөр Жефф нь багтжээ. Жефф зургадугаар сарын 11-нд гэрлэж санал тавьж, сүйн бөгж бэлэглэхэд Ц.Оюунгэрэл үгүй, бас за ч гэж чадахгүй гацжээ. Тэгээд
-Чи бөгжөө хэзээ худалдаж авсан бэ?
-Жефф:Зургадугаар сарын 8-нд.
-Тэгвэл мөнгө төлсөн баримт чинь байна уу?”
-Байгаа энэ байна гээд үзүүлсэнд тэрбээр юу ч бодолгүйгээр шууд зөвшөөрчээ.