Өнгөрөгч мягмар гаригт шударга эмээг дүүргийнх нь иргэдийн өмнө таван сая вонноор шагнажээ. Өдгөө 74 настай Чэ эмээ хүүхдүүддээ нэмэр болох гэж цаасан хайрцаг түүдэг юм байна. Инчон хотын Мансудун дүүргийн орчим өглөө эрт цаас түүж явахдаа хайрцагтай зүйл олоод задалтал сая саяар нь боосон их мөнгө байжээ.
Эмээ хүү, бэр хоёртоо өгч, цагдаагийн газарт мэдэгджээ. Мөнгөний эзэн “Хуучин хувцсан дотор хайрцагтай 79 сая вонн хадгалснаа мартаад хаяжээ. Эмээ хангалуун амьдралгүй, цаас түүдэг ч үнэхээр шударга хүн юм байна. Би түүний сайхан сэтгэлийг үнэлж таван сая вонн өгөхөөр шийдсэн” гэжээ.
Эмээ хүү, бэр, ач хүүтэйгээ амьдардаг. Бэр нь хүнд өвчтэй юм байна. Бэлэн мөнгө аваад эмээ хамгийн түрүүнд ач хүүгийнхээ идэх дуртай мөхөөлдсийг авч өгсөн гэнэ.
Х.Сүрэн