“Хэцүү анги”, “Тусгай салаа” олон ангит кино гарснаар монголчууд нэг хэсэгтээ солонгос савангийн дууриас салсан. Тэгвэл МҮОНТ-ийн ээлжит бүтээл “Амьдралд тавтай морил” шинэ цуврал киног үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ.
Ирэх сараас гаргах 80 ангит кинонд залуусын амьдралыг түлхүү харуулах бөгөөд Америкийн “Friends” цувралтай төстэй аж. Киноны гол дүрд Г.Эрхэмбаяр, Ө.Мөнх-Эрдэнэ, Х.Манлайбаатар, Э.Ууганбаяр нар тогложээ. “Киногоо хийж байх явцдаа цацаж, 40 дэх ангиас нь үзэгчдийн саналыг тусгахаар төлөвлөсөн.
Үйл явдлын зөрчил багатай бөгөөд хүмүүст инээд бэлэглэх, алжаалыг нь тайлах бүтээл хийхийг зорьсон” хэмээн найруулагч Д.Баярсайхан мэдээлэв. Кино үзэгчдийн хүртээл болж байх хугацаанд хандивын ваар аялуулах тухай гаа тэрбээр мөн дурдсан. Цугласан хандивыг хорт хавдартай хүүхдүүдэд туслах гэнэ.