АНУ-ын алдарт сэтгүүлч Опра Уинфри өөрийн шоу нэвтрүүлгээрээ 25 жилийн турш үзэгч олныг баясгасан.
Гэвч түүнийг нэвтрүүлгийнхээ сүүлчийн дугаараа тавдугаар сарын 25-нд хийхээр төлөвлөж байна хэмээн таамаглаж буйгаа ABC агентлаг өчигдөр мэдээллээ.
Опра 1986 онд анхны нэвтрүүлэгтээ Том Круз, Майкл Жексон, Уитни Хьюстон зэрэг урлагийн алдартай оддыг урьж байжээ.
Чадварлаг сэтгүүлчийн уг шоу нэвтрүүлгийг өдгөө 140 орны сая сая үзэгч шимтэн үздэг.