Ирэх тавдугаар сарын 11-22-нд болох Каннын кино наадмын “Un Certain Regard” хөтөлбөрийн шүүгчээр найруулагч Эмир Кустурица томилогдсон байна. Шагнал аваагүй ч үзэгчдийн таашаалд нийцсэн, онцгой содон бүтээлийг энэ хөтөлбөрийн хүрээнд шалгаруулдаг юм.
Найруулагч Вуди Аллены “Midnight in Paris” киногоор Каннын наадам нээлтээ хийх гэнэ. Дашрамд сонирхуулахад, Италийн Ерөнхий сайд Жанфранко Галан Венец, Ромын кино наадмын зохион байгуулалт муу байдгийг шүүмжлээд энэ тал дээр анхаарч ажиллахгүй бол тус наадмуудыг хаана гэж мэдэгджээ.
Түүнчлэн Ромын кино наадамд мөнгө их зарцуулдаг гэж онцолсон байна.