“XIII зууны монгол цэргийн зохион байгуулалт, Ромын эзэнт гүрний дайчид ч халдаж чадаагүй орнуудыг байлдан да гуулсан Чингис хааны түүхийг энэ номд өгүүлдэг” гэсэн тодорхойлолттой номын аудио хувилбар өнгөрөгч оны хоёрдугаар сард худалдаанд гарсан. Монгол Улсын түүхийг өгүүлэх “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” нэртэй сонсдог ном худалдаанд гарсан даруйдаа уншигчдын анхаарлыг татаж, аудио бүтээгдэхүүн худалдаалдаг Audible. com хэмээх сайтад борлуулалтаараа тэргүүлсэн.
14.19 цаг үргэлжилдэг эл номын цаасан хувилбар нь “Нью-Йорк Таймс” болон “Опрагийн номын клуб”-ийн шалгаруулалтад ч борлуулалтаараа тэргүүлсэн байдаг. Харин энэ удаа Audilbe.com цахим хуудаснаас зохион бай гуулсан шилдэг аудио ном тодруулах дөрөв дэх шалгаруулалтын эцсийн шатанд өрсөлдөж байна. Редакторуудын сонголт, борлуулалтаараа тэргүүлэгч, шүүмжлэгчдийн таашаалд нийцсэн, хэрэглэгчдийн хамгийн дуртай бүтээл гэсэн дөрвөн төрлөөр тус бүр найман ном шигшигдэн үлдээд байна.
Шалгаруулалт хасагдах журмаар явагдах бөгөөд хэрэглэгчдийн хамгийн дуртай ном төрөлд зохиолч Жэк Уитерфорд “Чингис хаан ба шинэ ертөнцийг бүтээхүй” эхний тойрогт Жим Бачерийн “Өөрчлөлт” бүтээлтэй өрсөлдөж байна. Эхний тойргийн дүн өнөөдөр гарах бөгөөд хэрэв та уг номд саналаа өгөхийг хүсвэл http://www.audible.com/tournament цахим хуудсаар зочлоорой.
О.УНДАРМАА