Монголын бурхан шашны нэрт зүтгэлтэн, гүн ухаантан, гүр дууллын нууцын увдист Чин Сүзэгт Номун хан Лув санноровшэйрав гэгээнтний мэлмий гийсний 310 жилийн ой энэ онд тохиож буй. Их гэгээнтний ойд зориулж Баянхонгор аймгийн ИТХ, Галуут сумын ИТХ, тус аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл, ШУА-ийн Төвд судлалын сектор хамтран Монголын үндэсний музейд “Чин Сүзэгт Номун ханы өв соёл” үзэсгэлэн нээлээ.
Үзэсгэлэнгийн нээлтэд МУИС-ийн Утга зохиолын тэнхимийн эрхлэгч, доктор, профессор С.Дулам, МУИС-ийн Монгол судлалын тэн химийн эрхлэгч, Төрийн шагналт, доктор, профессор Ц.Шагдарсүрэн, Баян хонгор аймгийн Иргэний бүртгэл мэдээллийн төвийн дарга Н.Баярхүү, Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Б.Ганбаатар болон нутгийн зөвлөлийнхөн оролцсон юм. Энэ үеэр МУИСийн докторант Н.Нарангэрэл “Чин Сүзэгт Номун ханы өв соёл” судалгааны шинэхэн бүтээлээ олонд танилцуулан зочдод бэлэглэсэн юм.
Их гэгээнтний түүхэн ойд зориулсан уг үзэсгэлэнд түүний бүтээсэн гүр дууны дөрвөн боть зохиол, “Сүм бүм долоон боть судар” болон эдэлж хэрэглэж байсан хөөрөг, даалин, эрихийг нь тавьсан төдийгүй Их гэгээнтний хийдэд шавилан сууж байсан Я.Цэвэлийн зо хиосон монгол хэлний тайл бар толь, Чин Сүзэгт Номун ханы V дүр Лувсанцэдэнбалжир хутагтын “Баян хонгор аймгийн уул, усны тахилын судар”, Бурханч лам Г.Пүрэвбатын Чин Сүзэгт Номун хан Лувсанноровын бурханчилж зурсан хөрөг дүр, Жансагны буу, Их дун зэрэг эртний бүтээлүүд сүсэгтэн олны мэлмийг мялааж байлаа.
Түүнчлэн “Чин Сүзэгт Номун ханы өв соёл” хэмээх эрдэм шинжилгээний бага хурлыг ГХЯ-ны хурлын танхимд зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд урилгаар Соёлын өвийн төвийн Өвийг хамгаалах хэлтсийн дарга С.Юндэнбат, доктор С.Дулам, Л.Тэрбиш, Монголын үндэсний музейн захирал Ж.Саруулбуян нарын 19 эрдэмтэн, судлаач илтгэл тавилаа.
Ойн хүрээнд зохион байгуулж буй үйл ажиллагаа нь Чин Сүзэгт Номун ханы зохиол бүтээл, түүний байгуулсан хүрээ хийд болон ойролцоох түүх соёлын дурсгалт газрыг хамгаалалтад авах, аялал жуулчлалын идэвхтэй бүс нутаг болгож, Монголын түүх, шашны соёлд оруулсан хувь нэмрийг нь үнэлж олон нийтэд таниулах, сурталчлахад чухал ач холбогдолтой хэмээн доктор С.Дулам онцлов.
М.ЭРДЭНЭДЭЛГЭР