Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныханд зориулсан дэлгэцийн бүтээл эрэлттэй байгаа тухай boxofficemojo. com-д мэдээлжээ. Дунд сургуулийн долдугаар ангийн сурагч Грег, түүний ах Родрик нарын тухай өгүүлдэг “Diary of a Wimpy Kid: Rodrick Rules” инээдмийн киног америкчууд прокатаар авч үзэх нь ихэссэн аж.
Өнгөрсөн долоо хоногт уг кино 24.4 сая долларын ашиг олжээ. Удаах байрт 19 сая долларын ашиг авчирсан “Sucker рunch” бичигдсэн бөгөөд өсвөр үеийнхний амьдрал, хайр сэтгэлийг харуулдаг аж.