Америкийн жүжигчин Линдсей Лохан овгоо солих хүсэлтэй байгаагаа мэдэгджээ. “Би урьд нь овгоо солих тухай бодож байсан. Харин одоо нэгмөсөн шийдсэн. Зүгээр л Линдсей гэж дуудуулмаар байна” гэж тэрбээр ярьсан байна. Түүний аав Майкл Лоханыг гэр бүлийн хүчирхийлэлд буруутган баривчилсан юм.
Жүжигчний найз нөхөд энэ тухай хэлэхдээ “Линдсей аавыгаа ийм хэрэгт орооцолдсоныг мэдээд сэтгэлээр унасан байх. Тэгээд л Лохан гэх овгоор дуудуулмааргүй байна гэж ярих болсон” гэжээ. Түүнчлэн Линдсейгийн охин дүү, ээж нь ч овгоо солих хүсэлтэй байгаа гэнэ.