Их Британийн өмнөд далайн эргээс том өндгөн авгалдай шиг үл мэдэгдэх биет олдлоо хэмээн АНУ-ын CBS агентлаг мэдээлжээ. Далайн эргээр явж байсан хүмүүс уг биетийг гар утасныхаа камераар бичиж “youtube”-д тавьжээ. Бичлэг хийсэн хүн “Үзэшгүй муухай биетэд дөхөж очиход өмхий үнэртэж байсан төдийгүй хөлөөрөө хөдөлгөж үзэхэд амьд юм шиг мэдрэмж төрсөн” хэмээсэн байна.
М.Эрдэнэдэлгэр