Яг л кинонд гардаг шиг робот жаал бүтээх төслийг Европын холбооны “Cognitive Systems, Interaction & Robotics” байгууллага одоогоос таван жилийн өмнө хэрэгжүүлж эхэлжээ. Эрдэмтэд “iCub” нэртэй бяцхан роботоо яг л гурван настай жаал шиг байхаар бүтээсэн бөгөөд төсөл одоо туршилтын шатандаа явж байгааг өчигдөр мэдээлж, бүтээлээ Их Британийн хэвлэлийнхэнд танилцуулжээ.
Нэг метр өндөр, 23 кг жинтэй робот жаал мөлхөж, алхаж чаддаг төдийгүй нүд, толгойн хөдөлгөөн нь хүнийхтэй ижил байхаар зохион бүтээсэн байна. Төсөлд 7.5 сая фунт стерлинг зарцуулаад байгаа бөгөөд төслийн удирдагч профессор Жон Грэйн “iCub”-ыг одоогоор орчинтойгоо танилцах хичээл заалгаж байгаа гэжээ.