“Хүн аалз” хочоороо танигдсан Францын авирагч Алайн Роберт дэлхийн хамгийн өндөр барилга Бурж Халифа руу авирчээ. Уг барилгын өндөр 828 метр бөгөөд “Хүн аалз” олс болон бэхэлгээ ашиглан барилгын оройд гарсан байна. Тэрбээр өмнө нь Эйфелийн цамхаг, Малайзын Петронас цамхаг болон Хятадын хамгийн өндөр барилга руу авирсан юм.
Тэрбээр энэ тухайгаа “Бурж Халифа бол жинхэнэ сорилт боллоо. Өндөрт авирахад агаарын даралт нэмэгдэж бэрхшээлтэй болно гэдгийг би урьдаас таамаглаж байсан. Түүнчлэн олон арван хүн цуглаж, зөвхөн миний зүг анхаарал хандуулсан нь намайг бүр ч сандаргасан” гэжээ.