Залуу эхчүүдийн тухай мэдээлэл цөөнгүй байдаг ч Германы дунд сургуулийн 12 настай сурагч амаржсан тухай мэдээлэл тус орны иргэдийг багагүй цочирдуулжээ. Сургуулиас нь зохион байгуулсан орон нутаг дахь аяллын үеэр голланд гаралтай охины бие гэнэт тавгүйрхэж, хэвлий орчмоор нь хүчтэй базалж эхэлсэн байна.
Удалгүй орон нутгийн түргэн тусламжийн төвийнхөн ирж, түүнийг жирэмсэн болохыг тогтоосон хэмээн багш нар нь хэлжээ. Гэсэн хэдий ч охины гэр бүлийнхэн нь жирэмсэн байсан гэдгийг одоо болтол хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тиймээс охиныг хүүхдээ хэдэн сар тээснийг болон нярай дутуу төрсөн эсэхийг эмнэлгийн байгууллага тогтоож чадахгүй байгаа тухай “Telegraph” өчигдөр мэдээллээ.
Эх, хүүхдийн бие одоогоор сайн байгаа бөгөөд гэрийнхэндээ хүлээн зөвшөөрөгдөөгүй нярайг асран хүмүүжүүлэх газарт хүлээлгэн өгөхөөр болжээ. Сонирхолтой нь, Германд өсвөр насны охид хүүхэд төрүүлэх нь ховор үзэгдэл боловч Голландад ийм тохиолдол цөөнгүй бүртгэгдсэн байдаг аж.