Хятадын Шэньси мужийн нэгэн фермд ямаанаас гөлөг төрсөн тухай мэдээлэл зарим сайтад гарчээ. Фермийн эзэн Лю Найюнг “Би 20 жилийн турш хонь хариулахдаа ийм хачин жигтэй юм үзсэнгүй. Ямаан биетэй, нохой толгойтой амьтан байгааг хараад их цочсон. Ялангуяа хоншоор, хамар, нүд, сүүл нь яг л нохойных шиг” хэмээжээ.
Тэгвэл ямаа, нохойны дундаас үр хөврөл бий болох ямар ч боломжгүй бөгөөд биологийн хувьд үндэслэлгүй гэдгийг эрдэмтэд хэлсэн бол малын эмч нар хувьсалд орсон ишиг байх хэмээжээ. Генийн өөрчлөлтөд орсон гаж хөгжилтэй иймэрхүү ишиг өмнө нь хэд хэд төрж байсан жишээ байна.