Халхын сайхан хүүхнүүдийн тоонд зүй ёсоор ордог нэвтрүүлэгч Б.Ичинхорлоог цэнхэр дэлгэцээр үдэш бүр харж, сайхан төрснийг нь шагшин магтдаг залуус олон.
Цагтаа миссийн титэм тэргүүндээ залж явсан энэ бүсгүй Батболд хэмээх эртэй гэр бүл болж амьдарсан ч хувь заяаны эрхээр тус тусын замыг хөөсөн гэдэг.
Өдгөө тэрбээр “Оюуны ундраа” группийн захирал С.Амарсайханы цайг чанаж буй. Бэлтэй хүний гэргий болж өмсөх зүүхээр дутахгүй яваа түүний сэтгэлийг үе үехэн санаашрахад хүргэдэг нэгэн эрхэм байдаг гэнэ.
Тэр залуу нь “Ирж яваа цаг” киноны Готовын дүрээр олны танил болсон жүжигчин Базаррагчаа. Тэд оюутан байхдаа буриад зоны амьдралын тухай өгүүлсэн кинонд хамтран тоглож, нэг нэгэндээ сэтгэл алдарсан ч удаан үргэлжлээгүй гэдэг.
Мисс бүсгүйн зүрхэнд нь хайрлагдаж үлдсэн азтай эр өдгөө БНСУ-д амьдарч байгаа аж.