Английн Нортхемпшир гүнлэгийн Смоки хочтой муур чанга дуу гардгаараа дэлхийд данслагдлаа. Тус нутгийн хөгжмийн коллежийн төлөөлөгчид түүний “дуулах”-ыг сонсож, бичлэгийг нь Гиннесийн шинжээчдэд илгээсэн байна.
Смокигийн хоолойн цараа 73 децибел хүрсэн нь жирийн муурнуудынхаас 16 дахин хүчтэй үзүүлэлт аж. Эздийнх нь ярьснаар өнгөрсөн сарын хэмжилтээр 92 децибел хүрсэн гэнэ. Энэ нь "Боинг-737" онгоцны дуутай дүйх хэмжээ юм байна.