ОХУ-ын алдарт жүжигчин Людмила Гурченко 76 настайдаа таалал төгсчээ. Найруулагч Эльдар Рязановын “Багт наадмын шөнө”, “Гитартай бүсгүй” зэрэг киногоороо анх нэрд гарсан тэрбээр 80 гаруй кинонд тоглосон бөгөөд ЗХУ-ын Марлин Дитрих хэмээн алдаршсан.
ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев жүжигчний гэр бүл, үр хүүхдэд эмгэнэл илэрхийлсэн байна. Л.Гурченког дөрөвдүгээр сарын 4-нд сүүлчийн замд нь үдэх гэнэ.