Миний танил гадаад эр уртын дуунд “нугасг үй”. Сэтгэл нь тавгүйрхсэн үедээ уртын дуу аялдаг гэж байгаа. “Нүдээ аниад уртын дуу сонсохоор Монголын хээр талд салхи татуулан давхиж байгаа мэт сэтгэгдэл төрдөг” хэмээн тэрбээр ярьдаг юм. Үнэхээр Монгол орныг өргөн уудам тал нутаг, уртын дуу, бөмбөгөр цагаан гэр гүйгээр төсөөлөхийн аргагүй.
Нүүдэлчдийн брэнд гэвэл яах аргагүй энэ. Тэгвэл Ч.Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ нарын үе үеийн уртын дууч төрүүлсэн Сүхбаатар аймгийнхан нийслэлд соёлын өдрүүдээ зохион байгуулахаар 200 гаруй уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ирээд буй. Өнөөдрөөс ирэх бямба гариг хүртэл үргэлжлэх уг арга хэмжээний хүрээнд 120 хүүхдийн урлагийн тоглолт, угсаатны соёлын үзэсгэлэн, яруу найргийн цэнгүүн, кино өдөрлөг зэрэг олон ажил зохион байгуулах талаараа өчигдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.
46 жилийн дараа дахин зохион байгуулж буй соёлын өдрүүдэд хүрэлцэн ирсэн хүн бүр тус аймгийн Онгон сумаас олдсон археологийн үнэт олдворуудыг сонирхох боломжтойгоос гадна Сүхбаатараас төрсөн яруу найрагчдын бүтээлээр сонороо мялаана. Яруу найргийн цэнгүүн маргааш “Чингис” зочид буудалд болно.
Хүүхдийн ордонд нөгөөдөр “Алтанхан тал нутаг мину” тоглолттой бол “Наран мандах нутаг” хөгжимт жүжгийг дөрөвдүгээр сарын 5-нд ДБЭТ-ын тайзнаа толилуулах юм байна.
Э.ХАНА