Их Британийн ханхүүгийн сүйт бүсгүй Кейт Миддлтон АНУ-ын анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтонтой садан төрлийн холбоотой гэнэ.
“Шинэ Английн түүх, угсаатан судлалын нийгэмлэг”-ийн судлаачид Кейт Ерөнхийлөгчтэй долоо дахь үе дээрээ яваа цусан төрлийн хамаатнууд гэдгийг тогтоосныг “The Press Association” дамжуулав.
Америкийн төрийн дууллын шүлгийг зохиосон яруу найрагч Скотт Ки мөн Кейт Миддлтоны холын хамаатан аж. Миддлтоныхны удам судрын нарийн ширийнийг “Шинэ Английн түүх, угсаатан судлалын нийгэмлэг”-ээс гаргасан номд тодорхой бичсэн байжээ.
Тухайлбал, Кейтийн өвөг дээдсийн дийлэнх нь ажилчин гаралтай байсан бөгөөд уурхайчин, худалдаачид зонхилж байсан аж