Холливудын найруулагч Марта Кауффман хөхний хорт хавдартай тэмцэх төслийн хүрээнд “Five” хэмээх хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийджээ.
Тэрбээр хөхний хорт хавдар хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлдөг тухай богино хэмжээний таван кино хийхээр төлөвлөж байгаа аж. Энэ таван киноны хоёрынх нь найруулагчаар Женнифер Энистон, Дэми Мур ажиллах гэнэ.
Мөн дуучин Алиша Кейс, Шарлиз Терон нар кинонуудыг бүтээхэд санхүүгийн туслалцаа үзүүлэхээ мэдэгджээ. Энэ намар Америкийн “Lifetime” телевизээр эдгээр киног үзүүлэх юм.