“Урлах эрдэм” дээд сургуулиас жил бүр зохион байгуулдаг “Улаанбаатарын загварын долоо хоног” маргааш Худалдаа, аж үйлдвэрийн танхимд нээлтээ хийнэ.
Ес дэх удаа болох уг арга хэмжээ нь хавар, зуны загварын чиг хандлагыг тодорхойлно.
Тус дээд сургуулийн загвар зохион бүтээгч Э.Энхчимэг, Н.Нямцэцэг, Д.Отгонжаргал болон оюутнуудын бүтээлийг “Монгол модель” агентлагийн загвар өмсөгчид амьлуулж, дуучин С.Наран, “Мотив” хамтлаг долоо хоногийн турш тайзнаа дуулах аж.
Хавар, зуны загварыг тодорхойлох тэдгээр хувцасны 70 хувийг гараар урлажээ.