Москвагийн амьтны хүрээлэнд нэгэн сонирхолтой тэмцээнийг ням гаригт зохион байгууллаа. Амьтны хүрээлэнгийнхэн хамгийн гоё шувууг шалгаруулсан байна. Тэмцээнд 100 гаруй шувуу оролцсоноос “Белая” гэж алдаршсан хун “мисс”-ээр шалгарсан байна.
“Дөрөвдүгээр сарын 3-ныг бид шувуудын өдөр болгож, энэ тэмцээнийг зохион байгуулсан юм. “Белая” үнэхээр гоё шувуу” гэж амьтны хүрээлэнгийн ажилчид ярьжээ.