Данийн нийслэл Копенгагенд шивээсчдийн фестиваль болжээ. Скандинавын орнуудаас шивээс, боди-арт сонирхогчид ирж эл арга хэмжээнд оролцов. Мэргэжлийн шивээсчдээс гадна тэдний үйлчлүүлэгчид энэ фестивалийн үеэр төрөл бүрийн арга хэмжээ зохиосон байна.
“Шивээс хийх нь хүний эрүүл мэндэд хортой” гэж зарим хүн үздэг бол даничууд үүнтэй санал нийлдэггүй. Тус улсад хийсэн судалгаагаар тэндхийн таван иргэний нэг нь шивээстэй байдгийг тогтоожээ. Генри Фонд, Женис Жоплин нарыг “чимж” байсан алдартай шивээсчин Лайл Таттл фестивалийг нээж үг хэлсэн аж.