Рок попын залуу, халуухан бүсгүйчүүдээс эрчүүдийн харцыг татаж чаддаг дуучин бол Нара. Тэрбээр найз залуутайгаа учирснаа бурхны бэлэг хэмээн бэлгэшээдэг аж. Олон залуу танилцах санал тавихад тэрбээр татгалздаггүй ч нэг зүйлийг эрхэмлэдэг гэнэ. Тэр нь эхнэртэй, найз бүсгүйтэй эрчүүдээс хол байх явдал.
Дуучин бүсгүй “Авааль эхнэрээсээ өөр бүсгүйг сонирхсон эрчүүдийг би хэзээ ч үнэлдэггүй. Найз бүсгүйтэй залуучууд анх танилцахад андашгүй байдаг. Би телевизээр тачаангуй харагддаг байж болно.
Намайг гадаад үзэмжнээс минь харчихаад "Чөлөөтэй, задгай хүүхэнтэй танилцах юмсан" гэдэг ахархан бодол тээж яваа залуучуудад дургүйцлээ шууд илэрхийлдэг.
Тэдэнд “харахын заяа байхаас хазахын заяа байхгүй” гэдэг үг яг тохирно хэмээн найз хүүхнүүддээ ярьдаг аж.