Улсын филармони энэ сарын 9-нд С.Прокофьевын “Петя чоно хоёр” симфони үлгэрийг тоглох гэж байна. Сонгодог урлагийн бяцхан үзэгчдэд зо риулж буй уг тоглолтыг Монголд анх 1976 онд тавьж, ардын жүжигчин Ц.Намсрайжав удирджээ.
Симфони үлгэрийг ардын жүжигчин Г.Гомбосүрэн уншдаг байсан бол ирэх бямба гаригт болох тоглолтын өгүүлэгчээр хийлч н.Гомбо-Очир ажиллах аж. Оросын хөгжмийн зохиолч С.Прокофьевын 120 жилийн ойд зориулж буй уг тоглолтыг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Бүтэнбаяр удирдах юм байна.
“Симфони үлгэрийн зохиол ховор байдаг учраас цөөхөн тоглодог. Энэхүү тоглолтыг тавьснаар бяцхан үзэгчдийг сонгодог урлагт дуртай болгох, зөв төлөвшүүлэх ач холбогдолтой” хэмээн Улсын филармонийн менежер Б.ЭрдэнэОюун мэдээлсэн юм.