Топ модель Г.Уранцэцэг гоо сайхны мэс ажилбарын эрсдлээс айлгүй гоё болсон хамгийн зоригтой бүсгүйгээр тодроод буй. Монголын алдарт уяач Пунцагбалжир агсны хүү Энхмөнхтэй нэлээд хугацаанд хамтдаа амьдарч байгаад хоёр тийш болсон. Тэрбээр эцэг эхдээ дэндүү эрх өссөн бэлтэй найз залуугийнхаа баярхүү бардам занг удаа дараа уучилдаг байсан ч дээрэлхүү түрэмгий авирыг нь дааж тэсээгүй гэх юм билээ.
Тус тусынхаа зам мөрийг хөөсний дараахан сайхан бүсгүйгээр олон жил гангарч явсан П.Энхмөнх гэрлэх бодолгүй байснаа хүртэл хэвлэлээр нэг зарлаад авсан.
Харин өнгөрсөн мартын наймны баяраар Г.Уранцэцэг уул уурхайн компанийн захирал австрали улсын иргэн Жейсон хэмээх найз залуугаасаа “Nissan Murano” шинэ загварын төмөр хүлэг бэлгэнд авчээ. Харийн залуугийн хайртай бүсгүйдээ гар таталгүй бэлэглэсэн машин нь 30 саяын үнэтэй гэнэ.
Тэд амралтын өдрүүдээр “Sky Resort” цанын баазад байнга очиж чөлөөт цагаа хамт өнгөрүүлдэг гэнэ лээ.