Британийн хамгийн эртний зурагтыг дуудлагаар худалдах гэж байна. Уг зурагтыг 1936 онд “Marconi” компани үйлдвэрлэсэн бөгөөд тус оныхоо арваннэгдүгээр сарын 26-наас “Marconi type–702” нэрээр худалдаанд гаргасан гэдэг. Тухайн үед 100 фунт стерлингийн үнэтэй байсан зурагтыг ноён Дэвис худалдан авсан боловч 1946 он хүртэл ямар ч дүрс хүлээн аваагүй гэнэ.
12 инчийн дэлгэцтэй, улаан зандан хайрцагтай зурагтын дүрс толинд ойн үзэгчдэд харагддаг байхаар бүтээсэн аж. Хамгийн эртний зурагт хэмээгдэж буй “Marconi type–702”-ыг энэ сарын 19-нд Лондон хотноо болох шинжлэх ухаан болон хөгжмийн төхөөрөмжийн худалдааны үеэр 5000 фунт стерлингээр зарахаар төлөвлөжээ.
У.ТЭНҮҮН