97 настай Алексей Ефимович, 96-тай Вера Николаевна хоёрын 1936 онд гэрлэлтээ баталгаажуулсан гэрчилгээ нь энэ байна. ХААДС-ийн оюутан байсан тэд 1934 онд танилцсан аж.
Жил дараалан төрүүлсэн нялх хүү, охиноо тэврээд нөхрөө фронт руу үдэж байсан Вера Николаевна “Дэлхийн II дайн ч биднийг салгаагүй” хэмээн дурсав. Тэд одоо гурван ач, зээ, гурван гучтай болжээ. Бие биенээ түшиж, урт удаан насалсан “нууц”-аа “Амьдралын төлөө зүтгээд хэрэлдэх зав гардаггүй байсан” хэмээн тайлбарлаж байна
Ж.ЦЭЦЭГ