Шотландын Глазго хотод нэгэн өвөрмөц үйлчилгээг хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ. “Small World News Service” цахим хуудсанд мэдээлснээр тус хотын оршин суугч Фиона Селест гэрийн тэжээмэл амьтдын хувь тавилан, зураг төөргийг үзэж өгдөг юм байна.
Одон орныг олон жил судалсан тэрбээр амьтад ч бас төрсөн ордноосоо хамаарч амьдардаг, түүнийгээ дагаад өөр өөр зан араншинтай байдгийг ажиглажээ. Нохой, муур, яст мэлхий, загасныхаа зурхайг зуруулахын тулд хүмүүс түүнд 20 фунтийн хөлс төлдөг байна