Улаанбаатарчуудад соёлын өдрүүдээ толилуулахаар ирсэн сүхбаатарчууд ёстой бужигнуулж байна аа. Өмнө нь хөдөө орон нутгийнхны ийм арга хэмжээ болдог л байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг хүүхэд багачуудын урлагийн тоглолт, нэн ховор эд өлгийн зүйлс, үзэсгэлэн гэх мэтчилэн олон талаас нь “бөмбөгдөж” байгаагүй санагдана.
Монгол ур ухаан шингэсэн модон төхөөрөмжүүд, нэн ховор үзмэрүүдээр нийслэлчүүдийн нүдийг өчигдөр хужирласан бол өнөөдөр хүрэл болон шинэ чулуун зэвсгийн үеийн олдворууд, XIII-XIV зууны эхэн үеийн түүх өгүүлэх монгол язгууртны эд өлгийн зүйлс дэлгэлээ.
Тус аймгийн Онгон сумаас олдсон эдгээр үзмэр өдгөө музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бөгөөд дийлэнхийг анх удаа үзэгчдийн хүртээл болгож байгаа юм билээ.
Э.ХАНА