Ливи, Тунисийн хилд орших дүрвэгсдийн лагерьт Холливудын жүжигчин Анжелина Жоли очжээ. Тэрбээр НҮБ-ын сайн дурын элчийн хувьд дайнд нэрвэгдэж зовсон хүмүүст тусалж байгаа юм.
Харин шүтэн бишрэгчид нь түүний байрлаж байсан майхан руу дайрч, “Бид таны төлөө амиа өгөхөд бэлэн” хэмээн хашгирч байжээ.
Шүтэн бишрэгчдийнхээ энэ үйлдлээс айсан Анжелина Жолиг буутай цэргүүд хамгаалалтдаа авахаас аргагүйд хүрсэн байна. Жүжигчин Тунисийн эмч нарт эмнэлгийн машин, эм тариа өгсөн аж.