Дэлхийн хамгийн шилдэг онгоцны буудлуудыг шалгаруулдаг “The skytrax world airport awards” арга хэмжээний шагнал гардуулах ёслол өнгөрсөн долоо хоногт Копенгагенд болжээ. Зорчигчдын ая тух, аюулгүй байдлыг хангасан шилдэг буудлын эхний гурван байрыг Азийнх эзэлсэн тухай ХБНГУ-ын “Der Spiegel” мэдээлсэн байна.
Шилдгийн өргөмжлөл хүртсэн Гонконгийн “Чеп Лэп Кок” онгоцны буудал хиймэл арал дээр байгуулагдсанаараа онцлог бөгөөд 12.5 ам км талбайтай. Дэлхийн хамгийн том гурван буудлын нэгд багтдаг. Жилд 87 сая үйлчлүүлэгчийг хүссэн газарт нь хүргэж өгдөг юм байна.
Дэлхийн 100 гаруй орны 240 онгоцны буудлыг харьцуулан энэхүү шалгаруулалтыг явуулжээ. 2004 оноос эхлэн зо -хион байгуулж буй энэхүү шалгаруулалтын энэ удаагийн шилдэг 10-ыг танилцуулъя.

Ж.ЭРДЭНЭ