Леонардо да Винчийн “Мона Лиза” бүтээл зуун зууны турш хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн. Уг бүтээлд мөнхөрсөн эмэгтэйн баруун нүдэнд зураач нууцаа “шивнэсэн” тухай Италийн Соёл урлагийн хороо өнгөрсөн жил мэдээлсэн билээ.
Да Винчи уг бүтээлдээ Флоренц хотын торгоны худалдаачны эхнэр Лиза Жирардини Жокондаг дүрсэлсэн хэмээн шинжээчид таамагладаг. Тэгвэл Лиза Жирардинийн булшийг олсон тухай Италийн археологчид өнгөрсөн мягмар гаригт мэдээллээ.
Шарилын гавлын ясны бүтцийг судлан, нүүрний загварыг нь бүтээн “Мона Лиза”-тай харьцуулахад гадаад төрх нь тохирсон аж. Түүнчлэн эрдэмтэд ДНХ-ийн шинжилгээгээр булш Лиза Жирардинийнх болохыг тогтоосон байна.
Б.ЭГШИГЛЭН