Монголын баячууд хөрөнгө чинээгээрээ гайхуулж, нийгэмд байр суурь хэр эзэлж байгаагаа олонд харуулахаар нэгнээсээ өрсөн гар утасны дугаар, ганган машиныхаа номероор уралддаг. Нэртэй хүний зүстэй хүүгийн анх эхлүүлсэн дугаар тэнгэрт хадаж, нэр төрийн төлөөх “дайн” эгээтэй л мандах нь холгүйхэн байдаг гэхэд хилсдэхгүй.
1111 гэсэн машины улсын бүртгэлийн дугаарыг 10.000, 99110000 гар утасны дугаар 200 мянган долларт хүргэх нь энүүхэнд.
Хачирхалтай нь чинээлэг эрсийн хорхойг хөдөлгөж, хооронд нь өрсөлдүүлсэн энэ “лаг” дугаарыг жирийн нэг ченж залуу барьдаг гэнэ. Түүн рүү баян, баярхуу залуус өдөр шөнөгүй утасдаж, өндөр үнэ хэлж залхаадаг аж.
Саяхан Ц.Мянганбаяр 99110001 дугаараас залгаж, “Надад наад дугаараа зарчих” хэмээн шаарджээ.
Сураг сонсох нь ээ алтны магнатын саналаас татгалзсан ченж залуу “Энэ дугаар удахгүй 2 сая доллар хүрэх нь.
Баячуудаас хэн нь түрүүлж санал тавихыг харъя” гэж танилууддаа ярьжээ.