ХБНГУ-ын Лауфен хотод амьдардаг Регина Майер гэдэг охин үнээ сургасан тухай “The Telegraph” мэдээлжээ. Хашаан дээгүүр морь шиг харайдаг авьяаслаг үнээг Сар гэдэг. Тэр ч бүү хэл ногт, эмээлтэй энэ үнээ хэдэн км давхидаг аж.
“Сар өөрийгөө морь л гэж боддог” хэмээн Регина ярьжээ. “Төрөл арилжсан” үнээ эзнийхээ тушаалаар давхиж, саадан дээг үүр харайж, тушаал өгсөн газарт нь зогсдог аж. Үнээгээ сургахын тулд Регина хоёр жил дасгалжуулагчийн үүрэг гүйцэтгэжээ. “Эхлээд би үнээг сургаж чадна гэдэгтээ итгээгүй.
Гэхдээ хичээж зүтгэсний дүнд тэр энэ бүхнийг хийж чаддаг боллоо” гэж ярьсан байна.