Америкийн Огайо мужийн нэгэн эр ажил үүргээ гүйцэтгэж явсан цагдаагийн нохойтой “хэрэлдсэний” улмаас баривчлагджээ. Офицер Брэдли Уоркерийн тайланд дурдсанаар “Ослын газар ажиллаж байхад хамтрагч маань тасралтгүй хуцаад байхаар нь очиж харсан. Гэтэл нэг залуу нохойны өөдөөс харчихсан бас хуцаж байсан. Үүнээс болж хамтрагч маань уурлаж, стресст орсон” гэжээ.
Нохойтой “хэрэлдэж” байгаа залуугаас Уоркер “Чи яагаад нохойг уурлуулав” гэтэл “Наадах чинь өөрөө эхлээд хуцсан шүү дээ” хэмээжээ. Тэр үед 25 настай Стивенс нэлээд согтуу байсан бөгөөд цагдаагийн ажилтны өөдөөс хэдэрлэснийхээ төлөө шүүхэд дуудагдаад байна. Түүнийг шүүх хурал энэ сарын 12-нд болно
Э.ХАНА