Ийм гарчигтай мэдээлэл “Москва таймс” сонинд өчигдөр нийтлэгджээ. Оросын археологчид ажлын үр дүнгээ танилцуулахдаа уг туурийн зураг болон мэдээллийг нийтэд дэлгэсэн нь энэ аж. Новосибирскийн археологчид Монголын нутаг дэвсгэрийн хойд хэсгээс уг туурийг олсон бөгөөд Хүннүгийн үеийнх хэмээн таамаглаж байгаа аж.
Туурийн ойролцоо байсан хэргэсүүрийг судалсны дүнд одоогоос 2000 жилийн өмнөх булш хэмээн тодорхойлоод байгаа бөгөөд тэндээс хээ хуартай дөрвөн хивс гарсан нь анхаарал татаж байна хэмээн эрдэмтэд ярьжээ.
Хивс тус бүр 10 метр орчим урт бөгөөд төдийлэн элэгдээгүй тул сэргээн засварлаж, 2000 жилийн өмнөх хэлбэрт нь оруулан хадгалах боломжтой гэнэ.
У.ТЭНҮҮН