Хайрын тухай өгүүлдэг шилдэг 10 киноны нэг “Титаник”-ийг үзээгүй хүн бараг үгүй биз. Жек Даусон хайртай бүсгүйнхээ хөргийг нүцгэнээр нь зурж буй хэсгийг кино ертөнцийн хамгийн сэтгэл хөдөлгөм зураглалын нэг хэмээдэг юм билээ.
Розагийн дүрийг бүтээсэн Кейт Уинслитийн тэрхүү хөргийг найруулагч Жэймс Камерон зурсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тэгвэл уг зургийг удахгүй дуудлагаар худалдах тухайгаа албан ёсны эзэмшигч “Premiere рrops” ком пани зарлажээ.
Тэрхүү зураг багаар бодоход 20.000 долларын үнэд хүрнэ хэмээн шинжээ чид таамаглаж буй. Дашрамд дуулгахад, Жэймс Камерон “Титаник”-ийн гурван хэмжээст хувилбарыг ирэх онд дэлгэцнээ цацахаа мэдээлсэн юм.
Б.ЭГШИГ