“Никитон” хамтлагийн дуучин Батчулуун эхнэрээсээ өрх тусгаарлаад удаж буй. Өдгөө Ники нэртэй немц овчарктайгаа Зайсан дахь тансаг хаустаа ганцаар амьдарч байгаа гэнэ.
Дотно нөхөрлөдөг найзууддаа “Би одоо хүмүүжсэн. Элдэв янзын бүсгүйчүүдтэй хэзээ ч орооцолдохгүй. Амьдралд түшиг тулгуур болж чадах бүсгүйг л хайж байна” хэмээн хэлдэг аж. Нэгэн цагт “Надад дунд зэргийн нуруутай, тайрмал үстэй, гоё өгзөгтэй, нүдэнд дулаахан бүсгүй таалагддаг” гэж хэлсэн үгэнд нь итгэсэн охид Баачкад таалагдах гэж үсээ тайруулж байсан түүх ч бий.
Америкаас ирсэн даруйдаа рок попын халуухан залуу охидтой амрагийн харилцаа үүсгээд авсан дуучин залуу амьдралын ханиа сонгох асуудал дээр хэлсэн үгтэйгээ нэлээд зөрчилддөг гэнэ лээ.