“Ж.Бизе, Р.Щедрин, Н.Жанцанноров “Кармен Сюит” гэж бичсэн тоглолтын хэвлэмэл хуудсыг харлаа. Энэ сарын 16-нд Соёлын төв өргөөнд Морин хуурын чуулга “Кармен сюит”-ийг тоглох гэж байгаа юм. Сонгодог бүтээлийг морин хуур хөгжимд зориулсан хүн нь Н.Жанцанноров гуай. Түүнтэй холбогдон уран бүтээлийнх нь талаар тодрууллаа.
-“Кармен сюит”-ийг өмнө нь Морин хуурын чуулга тоглосон байх аа?
-Монгол Улсын Морин хуурын чуул га 1992 онд байгуулагдсан. Чуулгыг байгуулахад мо рин хуурыг хөгжимдөх уламжлалыг хад галахын зэрэгцээ орчин цагийн хөгжмийн уран бүтээлийг мэргэжлийн өндөр төвшинд хөгжимдөх, хэдийгээр морин хуур үндэсний хөгжмийн зэмсэг боловч Өрнө дахины сонгодог хөгжмийг тэднээс дутахааргүй хөг жүүлэх үндсэн зорилт тавьсан юм.
Энэ нь даяаршиж байгаа ерт өнцөд Монголын соёл нээлттэй, мөр зэрэгцэн орохдоо үн дэсний уламжлалыг гээх бус хөгжүүлж зөв интеграцлагдах боломжийн тухай ойлголт мөн байв. Эхний таван жилийг суралцах туршилтын хугацаанд тооцож болно. Өрнийн сонгодог хөгжмөөс бага багаар хөгжимдөж туршилт хийж байсан нь бас сорилт болсон. Эхний үе шатаа давсны дараа сонгодог хөгжмийн томоохон бүтээл хөгжимдөх шаардлага гарсан бөгөөд хэний ямар бүтээл хөгжимдвөл зохих тухайд сайн шийдэлд хүрэх ёстой байсан.
Ингэж “Кармен сюит”- ийг сонгон авч тайзнаа бүжгэн жүжиг хэлбэрээр 1999 онд биежүүлсэн юм. Тухайн үедээ чуулга балчир байсан болохоор үзэгч сонсогчдын анхаарлын 50 хувийг тайз руу чиглүүлэн саармагжуулахаас өөр арга байгаагүй .
“Кармен”-ийг сонгосон нь үндсэн хоёр шалтгаантай. Нэгдүгээрт энэ дуурийн хөг жим бүр дэлхийн соёлт хүмүүсийн сонсох дуртай гайхамшигт бүтээл, хоёрдугаарт “Кар мен”-ий хөгжмөөр 1970-аад онд Оросын хөгжмийн зохиолч Р.Щедрин найруулан балет болгосон туршлага байлаа.
-Тэгвэл энэ удаагийн тоглолт ямар онцлогтой вэ?
-Бид 1999 онд тавьсан зорилгоо биелүүлж чадсан. Ирэх жил Морин хуурын чуулга 20 жилийнхээ ойг хийнэ. Бүрэлдэхүүн бүтэц чадварын хувьд 1999 оны төвшнөөс их дээшилж, дэлхийн олон орноор явж тоглосон туршлагатай хамтлаг болжээ. Иймд “Кармен” хэмээх гайхамшигт хөгжмийг бүжгэн жүжгийн дагах хөгжим биш бие даасан концертийн бүтээл болгохоор зорьсон юм.
Энэ нь Морин хуурын чуулгын өсөлтийг харуу лахаас гадна, “Кармен”-ий гайхамшгийг сонсогчдод мэдрүүлэх хөгжмийн соёлын чухал үзэгдэл болох нь лавтай. Бас Морин хуурын чуулга бүрэлдэхүүндээ бүхэл бүтэн цохивор хөгжмийн хамтлагийг нэмж шинээр найруулснаар “Кармен”-ийг сонсох нь XXI зууны аяс төрхийг олж байгаа юм.
Дэлхийн оркестрт “Кармен” мөнхийн нээлт, мөнхийн гайхамшиг байсаар ирсэн. Монгол үндэстний театрын хөгжмийн хувьд ч нэгэн адил. Сонсоод хэн боловч хөгжмийн яруу сайхан амт шимтийг мэдэрнэ гэдэгт эргэлзэхгүй байна.
-Мэдээж том зорилго тавьсан учраас уран бүтээлчид ч завгүй бэлтгэж байна уу?
-Тийм ээ, Морин хуурын чуулгынхан Улсын филармонийн байранд өдөр бүр бэлтгэл хийж байгаа.
Ж.Солонго