Хоёр жилд нэг удаа зохиогддог “Venus-5” урлагийн наадам ирэх сарын 11-нд болно. Тайз дэлгэц, сэтгүүл зүй, урлагийн чиглэлээр суралцдаг оюутнууд зургаан төрөлд өрсөлдөх аж. Уралдаанд ирүүлэх нэвтрүүлгийн хугацаа 8-10 минут байх бөгөөд нэвтрүүлэг нь баримттай, гол санаагаа олон талаас хөндсөн, утга санаа ойлгомжтой байх гэсэн шалгуураар мэргэжлийн шүүг чид тавих аж.
Харин сонины нийтлэлийн хувьд нийгэм, агаарын бохирдол, экологи-байгаль хам гаалал, хот, орчны эрүүл ахуйн сайн сайхны төлөө чиглэсэн байх гэнэ. Материалыг Кино урлагийн дээд сургуулийн Сэтгүүл зүйн тэнхимд ирэх сарын 10 хүртэл хүлээн авах юм байна. Наадмын нийт шагналын сан таван сая төгрөг гэнэ.
С.ЗАЯА