“Номин талст” хамтлагийн дуучин Хаянхярваа урлагийн тайзнаас залуугаараа зодог тайлж, дуулах авьяасаа улс төрийн ажлаар сольсон.
Удирдах зөвлөлийн гишүүн Хаянаа намаасаа зохиогдсон бүхий л ажилд хичээнгүйлэн зүтгэдэг. Сүүлийн үед тэрбээр энд тэндхийн арга хэмжээнд дуулахаас татгалзаж, сайд дарга нарын өмнө бөхөлзөн, бөөрөнд нь наалдан суух дуртай болжээ.
Тэрбээр 2016 оны УИХ-д нэр дэвших сонгуульд өрсөлдөх алсын бодолтой яваа гэнэ. СУИС-иас гадна бодлоготойгоор Тагнуулын сургуулийг дүүргэсэн дуучин залуу улс төрд хөл тавихаар шаргуу зэхэж байгаагийн нууц нь юу бол...