Их Британийн хөгжимчин, дуучин Пит Доэрти ХБНГУ-д 30 мянган долларын торгууль төлөх гэнэ. Хар тамхи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг хэмээн хэл аманд өртдөг тэрбээр торгууль төлөхгүй бол нэг жилийн ял авч магадгүй болжээ.
Пит одоогоос хоёр жилийн өмнө Берлинд болсон тоглолтынхоо дараа гудамжинд зогсож байсан машины цонхыг хагалжээ. Энэ явдлын дараа хууль сахиулагчид түүнд торгууль ногдуулсан ч тэрбээр төлөхгүй явсаар өдий хүрсэн аж. “Grace/ Wastelands” цомгоо гаргасан рок дуучин Пит ХБНГУ-ын Гамбург, Кельн, Мюнхенд концерт тоглохоор төлөвлөж байгаа аж.